info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ, ИРГЭДЭД СУРТАЛЧИЛАХ, ХАНДАЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ТАЙЛАН

Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлаг стандартыг тогтоох журам”-ын 8.5-д заасны дагуу Санхүүгийн хяналт аудитын албаны үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөөний дагуу Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө, сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулдаг.

2019 оны 2 дугаар улиралд ээлжит сургалтаа Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, уг хуулийг иргэдэд сурталчилан таниулах, иргэдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хандах хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдэд сурталчилах, хандалт хийх аргачлал” сэдэвт сургалтыг 2019.06.20–2019.06.21-ний өдрүүдэд Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутаг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулагч хэрэглэгч 16 төрийн албан хаагчдад болон 25 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, багийн иргэдийн төлөөлөл бүхий 68 хүнийг 2 хэсэгт хуваан хамруулж, 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар мэдээлэл оруулагч болон админ хэрэглэгч, багийн албан хаагч нарт Шилэн дансны тухай хуулийн календарчилсан төлөвлөгөө, гарын авлага, иргэдэд шилэн дансны цахим хуудсанд хандалт хийх заавар бүхий гарын авлага, тараах материалыг хүргэж ажиллалаа.

Мөн зөрчил дутагдал давтан гаргаж буй байгууллагын ажилтан болон шинээр ажил хүлээн авсан шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулагч хэрэглэгчдэд өөрийн ажлын байрандаа мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

          2019 оны 1 дүгээр сараас эхлэн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Орхон аймгийн хэмжээнд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бие даасан цэстэй нийт байгууллагуудын дунд ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС-СХАА нэртэй группыг нээж нийт мэдээлэл оруулагч хэрэглэгчдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан цаг үеийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, тайлант хугацаа бүрийг сануулах, системтэй холбоотой гэмтэл, ачааллын талаар шуурхай мэдээлэл хүргэж ажиллаж байна.