info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 06 сарын 03-ны өдрөөс 06 сарын 30-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хот тохижуулах газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Сум дундын ойн ангийн 2018 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Иргэний өргөдөл гомдлоор 1, удирдлагын шийдвэрээр 1 байгууллагад төлөвлөгөөт бус хяналт шалгалт гүйцэтгэж байна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын цэцэрлэгүүдийн “тогтмол зардал”-д СТСХ-тэй хамтарсан шалгалт, Хувийн цэцэрлэгүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд, 3-р сургууль, Унага цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс СХШУБайцаагч Ц.Тэгшжаргалд холбогдуулан ирүүлсэн  иргэн С.Отгоны өргөдөл, гомдлыг Ёс зүйн зөвлөл хэлэлцэж, гаргасан дүгнэлтийг 2019.06.18-ны өдрийн 109 тоот албан бичгээр Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, 2019.06.18-ны өдрийн 110 тоот албан бичгээр иргэн С.Отгонд тус тус хүргүүлэн ажиллалаа.

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Засаг даргын шуурхайн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайланг ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 2019.06.05-ны өдрийн 98 тоот албан бичгээр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2019.06.17-ны өдрийн 104 тоот албан бичгээр, Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтын мөрөөр ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст, байгууллагын санал өргөдөл гомдлын 2019 оны хагас жилийн тайланг АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2019.06.17-ны өдрийн 108 тоот албан бичгээр, иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлтийг Засаг даргын Тамгын газарт 2019.06.20-ны өдрийн 112 тоот албан бичгээр, тус тус хүргүүлэн ажиллалаа.

Мөн Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлийн дагуу хийсэн ажлын тайланг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт 2019.06.25-ны өдрийн 113 тоот албан бичгээр болон Sankhuu_audit_or@yahoo.com цахим хаягаас Сангийн яамны Sankhuu_audit_mof@yahoo.com цахим хаягаар хүргүүлэн ажиллалаа.

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, уг хуулийг иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хандах хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь, иргэдэд сурталчилах, хандалт хийх аргачлал” сэдэвт сургалтыг 2019.06.20, 21-ний өдрүүдэд Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутаг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулагч хэрэглэгч 16 төрийн албан хаагчдад болон 25 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, багийн иргэдийн төлөөлөл бүхий 68 хүнийг 2 хэсэгт хуваан хамруулж, 2 өдрийн сургалтыг зохион байгуулан ажиллалаа.