info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 3-р улиралд гүйцэтгэсэн ажлын мэдээ

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, Засаг даргын нөөц сан, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн 1-р сургууль, Одод цэцрлэгийн 2018 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Удирдлагын шийдвэрээр 1 байгууллагад төлөвлөгөөт бус хяналт шалгалт гүйцэтгэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хот тохижуулах газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба,  Жаргалант сумын Орон нутаг хөгжүүлэх сан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Сум дундын ойн анги, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 15-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэн Д.Болормаагийн ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж гүйцэтгэн СХШУБайцаагчийн дүгнэлтийг Засаг даргын Тамгын газарт 2019.07.06-ны өдрийн 123 тоот албан бичгээр, иргэн Д.Болормаад 2019.07.03-ны өдрийн 119 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 07-р сарын 06-ны өдрийн №31/19 тоот удирдамжийн дагуу Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллагын 2019 оны 2 дугаар улирлын Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд цаг хугацаандаа мэдээлсэн байдал 96 хувьтай, иж бүрэн мэдээлэл байршуулсан байдал 99 хувьтай хэрэгжиж, аймгийн  дотоод аудитын нэгдсэн дүн 96 хувьтай дүгнэгдлээ. Дотоод аудитын шалгалтаар 7 байгууллага 80-89% тай дүгнэгдэж, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сан, 14-р сургууль, 20-р сургууль гэсэн байгууллагууд 69 %-аас доош дүгнэгдсэн тул гарсан зөрчлийг арилгуулахаар зөвлөмж, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг 2019.08.12-ны өдрийн 133 тоот албан бичгээр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн саналыг 2019.09.10-ны өдрийн 144 тоот албан бичгээр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний  биелэлтийг 2019.09.24-ны өдрийн 152 тоот албан бичгээр ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, байгууллагын санал өргөдөл гомдлын 2019 оны 3-р улирлын тайланг АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2019.09.19-ний өдрийн 149 тоот албан бичгээр, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээн хэрэгжүүлсэн ажлын тайланг ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 2019.09.27-ны өдрийн 155 тоот албан бисгээр, Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд 2019 оны 2-р улирлын байдлаар хийсэн дотоод аудитын тайланг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019.09.24-ны өдрийн 153 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилчиддаа  ахмадын баярыг тохиолдуулан тус албанд харъяалал бүртгэлтэй ахмад ажилтан М.Балжинням, Т.Хандаа, Д.Эрдэнэчимэг, Д.Цэрэннадмид нарыг Жэймстаун ресторанд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн албаны 8 албан хаагч оролцож ахмад ажилчиддаа гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулж хүндэтгэл үзүүллээ.