info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН

Аймгийн Засаг даргын  “Нээлттэй өдөрлөг, танилцуулга зохион байгуулах тухай” 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №02а /2502 дугаартай албан тоотын хүрээнд Санхүүгийн Хяналт Аудитын Албанаас иргэд ААН, олон нийтэд албаны үндсэн үйл ажиллагаа болон 2016-2019 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын үр дүн, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчилан танилцуулж, зөвлөгөө өглөө.

Тус өдөрлөгөөр нийт 63 иргэнд үйлчилгээ үзүүлж, Шилэн дансны хуулийг сурталчилах, таниулах зорилгоор бэлтгэн гаргасан мэдээлэл оруулагч хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, байгууллагын админ хэрэглэгчийн гарын авлага, шилэн дансны цахим системд мэдээлэл байршуулах календарчилсан төлөвлөгөө, иргэдийн хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн дансны цахим системд нэвтрэх аргачлал” брошур, албаны танилцуулга зэрэг тараах материалыг иргэдэд хүргэж, Албаны дарга Д.Сайзмаа Шилэн дансны хуулийн хэрэгжилт, албаны үйл ажиллагааны талаар орон нутгийн Тусгал телевизэд ярилцлага өгч ажиллалаа.