info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 10-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, Засаг даргын нөөц сан, ЗДТГ-ын “Эрдэнэт сан”, Орон нутгийн өмчийн газар, Баян-Өндөр сумын “Орон нутгийн хөгжлийн сан”, Онцгой байдлын газар,  Одод цэцрлэгийн 2018 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллагын 2019 оны 3 дугаар улирлын Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэж байна.

Жаргалант сумын ЗДТГ, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн 1-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу 20-р сургуулийн санхүүгийн баримт материалд хяналт шалгалт хийж гүйцэтгэн СХШУБайцаагчийн дүгнэлтийг аймгийн Засаг даргад 2019.10.14-ны өдрийн 123 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллалаа.

Албаны 2016-2019 оны 9 сарын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт,  хуулийн сургалт, сурталчилгаа, үр дүнгийн мэдээллийг  2019.10.14-ны өдрийн 162 тоот албан бичгээр, Авлигатай тэмцэх газраас 2018.04.30-ны өдрийн 01/3753 дугаар албан бичгээр ирүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилт болон 2019.01.17-ны өдрийн 01/475 дугаар албан бичгээр ирүүлсэн Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний холбогдох заалтын биелэлтийг 2019.10.30-ны өдрийн 171 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газарт 2019.09.30-ны өдрөөс 10 сарын 04-ны өдрүүдэд Улсын салбарын дотоод аудит шинэчлэгдэж байгаатай холбогдуулан стандартын дагуу сургалт, дадлага ажил зохион байгуулагдлаа. Тус сургалтанд албаны дарга болон СХШУБайцаагч,  Дотоод аудитор нийт 6 албан хаагч хамрагдлаа. Сургалтыг Олон Улсын Дотоод аудиторын зөвлөх Ж.Жаргалсүрэн, Сангийн яамны Дотоод аудитор Х.Дэлгэрмаа нар удирдан зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын  “Нээлттэй өдөрлөг, танилцуулга зохион байгуулах тухай” 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №02а /2502 дугаартай албан тоотын  хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын албанаас иргэд ААН, олон нийтэд албаны үндсэн үйл ажиллагаа болон 2016-2019 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын үр дүн, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчилан танилцуулж, зөвлөгөө өглөө.

Тус өдөрлөгөөр нийт 63 иргэнд үйлчилгээ үзүүлж, Шилэн дансны хуулийг сурталчилах, таниулах зорилгоор бэлтгэн гаргасан мэдээлэл оруулагч хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, байгууллагын админ хэрэглэгчийн гарын авлага, шилэн дансны цахим системд мэдээлэл байршуулах календарчилсан төлөвлөгөө, иргэдийн хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн дансны цахим системд нэвтрэх аргачлал” брошур, албаны танилцуулга зэрэг тараах материалыг иргэдэд хүргэж, Албаны дарга Д.Сайзмаа Шилэн дансны хуулийн хэрэгжилт, албаны үйл ажиллагааны талаар орон нутгийн Тусгал телевизэд ярилцлага өгч ажиллалаа.