info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 11-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 11-р сард                        гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

 

 

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, Засаг даргын нөөц сан, ЗДТГ-ын “Эрдэнэт сан”, Орон нутгийн өмчийн газар, Баян-Өндөр сумын “Орон нутгийн хөгжлийн сан”, Онцгой байдлын газар,  Одод цэцрлэгийн 2018 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллагын 2019 оны 3 дугаар улирлын Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэж байна. 

 Жаргалант сумын ЗДТГ, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн 1-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

 Иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу 20-р сургуулийн санхүүгийн баримт материалд хяналт шалгалт хийж гүйцэтгэн СХШУБайцаагчийн дүгнэлтийг аймгийн Засаг даргад 2019.10.14-ны өдрийн 123 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллалаа.

  Албаны 2016-2019 оны 9 сарын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт,  хуулийн сургалт, сурталчилгаа, үр дүнгийн мэдээллийг  2019.10.14-ны өдрийн 162 тоот албан бичгээр, Авлигатай тэмцэх газраас 2018.04.30-ны өдрийн 01/3753 дугаар албан бичгээр ирүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилт болон 2019.01.17-ны өдрийн 01/475 дугаар албан бичгээр ирүүлсэн Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний холбогдох заалтын биелэлтийг 2019.10.30-ны өдрийн 171 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

 

 Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газарт 2019.09.30-ны өдрөөс 10 сарын 04-ны өдрүүдэд Улсын салбарын дотоод аудит шинэчлэгдэж байгаатай холбогдуулан стандартын дагуу сургалт, дадлага ажил зохион байгуулагдлаа. Тус сургалтанд албаны дарга болон СХШУБайцаагч,  Дотоод аудитор нийт 6 албан хаагч хамрагдлаа. Сургалтыг Олон Улсын Дотоод аудиторын зөвлөх Ж.Жаргалсүрэн, Сангийн яамны Дотоод аудитор Х.Дэлгэрмаа нар удирдан зохион байгууллаа.    

 

 

 

 

2019 оны 11 сарын 22-ны өдөр  Засаг даргын Тамгын газрын хурлын бага танхимд аймгийн Дотоод аудитын хорооны ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар  дараах  асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

1.     Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн дотоод аудитын танилцуулга

2.     Баян-Өндөр сумын ЗДТГазар болон ОНХСангийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын танилцуулга

3.     Жаргалант сумын ЗДТГазар болон ОНХСангийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын танилцуулга

4.     3-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга

5.     ХББЗА ОНӨААТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын танилцуулга

6.     1-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын танилцуулга

7.     Дотоод аудитын тогтолцоог боловсронгуй болгох талаар танилцуулга

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний  хэрэгжилтийн тайланг ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 2019.11.11-ний өдрийн 177 тоот албан бичгээр, Албаны эцэг эхийн зөвлөлийн ажлын тайланг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 2019.11.15-ны өдрийн 179 тоот албан бичгээр, мөн Албаны 2019 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2019.11.29-ний өдрийн 184 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн Хяналтын Газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс, Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албыг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх  агентлаг  болгож “Санхүүгийн хяналт, аудитын алба” нэртэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш 5 жил болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газраас "Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажилтны сургалт-2019" зөвөлгөөнийг 2019.11.06-2019.11.08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, 13 яам, 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг нийт 300 гаруй албан хаагчид хамрагдлаа. Мөн Орхон Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд “Улсын салбарын Дотоод аудитын гарын авлагыг шинэчлэх ажилд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргасныг үнэлж, 3 аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргын ТАЛАРХАЛ, дурсгалын зүйл гардуулсаны  нэг нь Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хамт  олон байлаа. Сургалтанд хамрагдсан 300 гаруй оролцогчдыг 9 багт хуваарилан 3 төрөлд спортын арга хэмжээ зохион байгуулагдсанаас Сангийн яам, Дундговь аймаг, Орхон аймаг, Баянгол дүүргийн СХАА-ны хамтарсан “АМЖИЛТ” баг I байр эзлэн  ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнагдаж, Орхон аймгаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж, бусад аймгийг манлайлан амжилттай оролцлоо.

Санхүү эдийн засгийн салбар үүсч хөгжсөний 108 жилийн ойн хүрээнд 2019.11.30-нд Орхон аймгийн нийт санхүү, эдийн засагчдын дунд зохион байгуулагдсан спорт арга хэмжээний “Шатар” эрэгтэй төрөлд албаны Дотоод аудитор С.Идэрмөнх оролцон тоглож “Гуравдугаар” байр эзлэж амжилттай оролцлоо.

                      САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА