info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 01-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

  Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 01 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

      Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн 9-рцэцэрлэг, 18-р сургууль, Дэгдээхэй цэцэрлэг, 24-р цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

          Мөн  үүнтэй холбоотойгоор  албаны “2020 оны дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөө”-г Аймгийн Засаг даргаар батлуулах ажлын хүрээнд босоо удирдлагатай байгууллагууд болох Монгол Улсын Боловсролын яамны ХШҮДАГазар,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГазар,  Эрүүл мэндийн яамны ХШҮДАГазар, Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХШҮДАГазар,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэсэн байгууллагууд руу албан бичгээр хамтран ажиллах санал хүргүүлж, төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

          Аймгийн  Засаг даргын дэргэдэх агентлагуудын болон сумдын Засаг даргын 2019 оны ажлын тайлан хэлэлцүүлэх хуралд  Албаны дарга  2019 оны ажлын тайлангаа танилцуулж “ХАНГАЛТТАЙ” дүгнүүллээ.

          Засаг даргын төсвийн багцад хамаарах нийт 79 байгууллагын  Шилэн дансны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын хэрэгжилтэд дотоод аудит хийж, нэгтгэсэн тайланг Аймгийн удирдлагуудад танилцууллаа.

          Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд албаны  өрөө тасалгаанд тухай бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, цаг тутам агаарын солилцол оруулан, ариутгалын бодисоор хаалганы бариул, албан тасалгааг ариутгаж байна.

Мөн албан  хаагчдын дархлааг дэмжин ажлын байранд амин дэмээр ханган, халдвар хамгаалалтын хэрэгсэл олгож урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.