info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 05-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 05 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн Авто замын сан, 4-р сургууль, 1-р сургууль, 26-р цэцэрлэг, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сан, Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 Аймгийн Хот тохижуулах газар, Соёлын төвийн байгууллагууд /Аймгийн Музей, Номын төв, Хүүхэд залуучуудын театр, Баян-Өндөр соёл, мэдээллийн төв, Эгшиглэн соёл мэдээллийн төв, Баянцагаан соёл мэдээллийн төв, Жаргалант соёл мэдээллийн төв, Соёл спортын хэмнэл төв/, Хүнс хөдөө аж ахуйн газар, Баян-Өндөр сумын ЗДТГазар, Аймгийн Авто замын сангийн  санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудад 2020 оны 1 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайланг танилцууллаа.

Аймгийн Дотоод аудитын хорооны ээлжит хурал 2020 оны 05 дугаар сарын 13-ны 9 цаг 30 минутанд Аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд хуралдлаа. Хуралдаанаар:

1. Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2019 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн дотоод аудитын танилцуулга

2.  Мал эмнэлэгийн газрын 2019 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга

3.     ХХААГ-ын 2018-2019 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга

4.  Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдах байгууллага болон бусад хэлэлцэх асуудал-ыг хэлэлцэн хуралдав.

Албаны 2020 оны Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын байцаагч Сувд-Оюун “Нийгмийн даатгалын багц хуулиуд болон 2020 онд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвээр сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж албаны нийт албан хаагчид хамрагдлаа.

Мөн Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 21, 26-ны өдрүүдэд албаны нийт албан хаагчид “Анхны-Оч” Өрхийн эрүүл мэндийн төв дээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, зөвлөгөө авлаа.

Албаны Хүний нөөцийг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ариунжаргалаас албаны нийт албан хаагчдын дунд  “Эерэг хандлага-Бусдад урам зориг түгээе” сэдэвт 14 хоногийн аяныг зохион байгууллаа. Тус аянд Архив-бичиг хэргийн эрхлэгч Д.Эрдэнэсувд шалгарч, гарын бэлгээр урамшууллаа.

Албаны удирдлагаас COVID-19 вирусын тархалттай холбогдуулан нийт албан хаагчиддаа амны хаалт, гар ариутгах санитол зэргийг тараан өгч Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг мөрдөн ажиллахыг үүрэгжүүлэв.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА