info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 06-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 06 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн 20-р цэцэрлэг, 6-р цэцэрлэг, 1-р цэцэрлэг, Хот байгуулалт, барилга, захиалагчийн алба Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 Аймгийн Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сан, Аймгийн 1-р сургууль, 4-р сургууль, 26-р цэцэрлэг, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2020 оны 2 дугаар улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийхээр ажиллаж байна.

Албаны 2020 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Татварын хуулийн шинэчлэлт сэдэвт сургалтад 2020.06.04-ний өдрийн 15 цагт нийт албан хаагчид хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын 2020.05.14-ний өдрийн №01/1120 тоот албан бичгийн дагуу 2020 оны эхний хагас жилийн тайлан, мэдээг гаргахтай холбогдуулан албанаас дараах тайлан мэдээг хүргүүллээ. Үүнд: 2020.06.04-ний өдрийн №99 тоот албан бичгээр Тогтоол шийдвэр, хөтөлбөр арга хэмжээний биелэлт, 2020.06.10-ны өдрийн №100 тоот албан бичгээр  Монгол Улсын Ерөнхий сайд Аймгийн Засаг даргатай байгуулсан батламжийн хэрэгжилт, 2020.06.26-ны өдрийн №113 тоот албан бичгээр Аймгийн Засаг даргын захирамж, шуурхайн үүрэг даалгаварын хэрэгжилтийг тус тус гарган Аймгийн ЗДТГ-ын Хяналт, үнэлгээ, шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэнд тус тус хүргүүллээ. 

Мөн албанд ирсэн санал, өргөдөл гомдлын 2-р улирлын тайланг гарган Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2020.06.12-ны өдрийн №102 тоот албан бичгээр хүргүүллээ.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2005 улсын стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан, танилцуулгыг 2020.06.18-ны өдрийн №108 тоот албан бичгээр Аймгийн Засаг даргын 2019 оны А/143 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт хүргүүллээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг аймагт ажиллах гэж байгаатай холбогдуулан тайлан, судалгааг Орхон аймаг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2020.06.26-ны өдрийн албан бичгээр болон мэйлээр илгээлээ.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА