info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН-2020 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  Тус зөвлөгөөнийг улсын салбарт дотоод аудиторын үнэ цэнийг сурталчлан таниулах, улсын салбарын дотоод аудиторуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас санаачлан Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТОР” сэтгүүлийн анхны дугаарыг энэхүү зөвлөгөөнд зориулан гаргаж, улсын салбарын дотоод аудиторууд, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт түгээж танилцууллаа.

Яам, агентлаг, нутгийн захиргааны нийт 88 байгууллагын дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалтын нэгжийн дарга, мэргэжилтэн нийт 450 оролцогч хамрагдаж, үүнээс 190 нь цахимаар оролцлоо.

Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг улсын салбарын бүх дотоод аудитор, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарт хүртээмжтэй байлгах зорилгоор цахим системээр шууд дамжуулж албан хаагчид хамрагдлаа.