info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 12-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны

 12 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн 18-р цэцэрлэгийн  2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн Бялзуухай цэцэрлэг, Унага цэцэрлэг, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан, дотоод аудитын дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа.

Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн 2020 оны 3-р улирлын дотоод аудитын дүн мэдээг Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст тус тус албан бичгээр хүргүүллээ.

Мөн Орхон аймгийн Үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журмын хэрэгжилтэд нийцлийн аудит, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтэд дотоод аудитыг тус тус гүйцэтгэж дотоод аудитын дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа.  

Аймгийн 2020 оны жилийн эцсийн тайлан гарахтай холбогдуулан Албаны хэмжээнд мөрдөгдөж байгаа УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэр, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавар, Аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр, МУ-ын Ерөнхийлөгчтэй Аймгийн Засаг даргын байгуулсан батламжийн хэрэгжилт, Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт, Аймагт хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрүүдийн  хэрэгжилт, Аймгийн Засаг даргын шуурхайн үүрэг даалгаварын  хэрэгжилт, Аймгийн Засаг даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг тус тус Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст албан бичгээр хүргүүллээ.  

Мөн албанд ирсэн санал, өргөдөл гомдлын 4-р улирлын тайланг гарган Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2020.12.14ий өдрийн №184 тоот албан бичгээр хүргүүллээ.

Албаны даргын 2020.12.30-ны өдрийн А/48 тоот тушаалаар Шинэ жилийн баяр буюу 2021 оны 01 дүгээр сарын 01, 02, 03-ны өдрүүдэд Хариуцлагатай жижүүр томилонажилласан байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА