info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Албаны дарга Д.Сайзмаа "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

        Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Сайзмаа, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнтэй 2020-2024 онд хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

      Энэхүү "Санамж бичиг"-ийн хүрээнд талууд хамтран ажилласнаар “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангаж, иргэдийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, тэднийг багийн ажилд идэвхтэй оролцоход чиглүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, багийн ажлын албаны  албан хаагчдад  сургалт мэдээлэл өгөх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

        

        

      Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2016-2020 онд "Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Цагаанчулуут багтай хамтран ажилласан. Үүнд:

·        Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан Цагаанчулуут багийн ажлын албаны хамт олонтой "Хүний хөгжил" сэдэвт сургалт, уулзалт мөн "Эерэг хандлага багийн амжилт" сэдэвтэй уулзалт зохион байгуулж мэргэжлийн багшаас лекц,

·   Сар шинийн баяр бүрээр тус багийн харж хандах үр хүүхэдгүй  3 өндөр настанд  хүндэтгэл үзүүлэн сар шинийн идээ, гарын бэлэг,

·      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хэл яриа, сонсголын 100% бэрхшээлтэй 7 гэр бүлд хандив тусламж,

·   Тус багийн ажлын албанаас зохион байгуулсан "1 иргэн- 1 тоосго" аяныг дэмжинхамтран оролцож, албан хаагчдын сайн дурын мөнгөн хандивыг 2 удаа хандивлаж хамтран ажилласан байна.

  Байршил

  Холбоо барих
  Санхүүгийн хяналт, аудитын алба

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст Баг, Захиргааны 3-р байр 2 давхар 212, 213, 214 тоот

Утас : (+976) 70359856
И-мэйл : info@sankhuu.orkhon.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00