info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 04-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны

4 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

  Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн  дагуу  Аймгийн 5-р цэцэрлэг, Аймгийн Эрүүл мэндийн газар, Ирээдүйн Одод сургуулийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн 2-р сургууль, Насан туршийн боловсролын төв, 10-р цэцэрлэг, Одод цэцэрлэг, 11-р цэцэрлэг, Нийтлэг үйлчилгээний алба УТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан, дотоод аудитын дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа.

Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн Сангийн сайдын 2021.04.20-ны 03 дугаартай “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, аймгуудын газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудын үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалтын нэгдсэн удирдамж болон Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  2019, 2020 оны санхүү, төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалтыг ажлын 25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудын 2019, 2020 оны санхүү, төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхтэй холбогдуулан Сангийн яамнаас 2021.04.21-нд 15:00 цагт зохион байгуулсан цахим хуралд Zoom программаар Албаны дарга Д.Сайзмаа оролцлоо.

Аймгийн Засаг даргын “Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” гарсан захирамжийг мөрдөн албаны нийт албаны хаагчдын 20  хувь нь ажлын байран дээр, 80 хувь нь цахимаар ажиллах зохицуулалтыг хийн, гэр-ажил-гэр маршрутыг баримтлан, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА