info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 7 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

  Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Лаборатори 8 дугаар сургууль, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ-ын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн Татварын хэлтэс,  Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Унага цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж дуусган, холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа.

Монгол Улсын сангийн сайдын 2021 оны 06 сарын 14-ны өдрийн 05 дугаартай “Татварын ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд  нэгдсэн хяналт шалгалт” хийх  удирдамж болон Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд Орхон аймгийн Татварын хэлтэсийн  2019, 2020 оны санхүү, төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэн танилцуулгыг Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, удирдлагын газарт хүргүүлсэн.

            Аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн 2021.07.06-ны өдрийн 01/423 тоот “Хяналт хийх тухай” албан бичгийн дагуу албан хаагч бүр ойрын хавьтал болсон 1 өрхийг 14 хоногийн хугацаанд өдөр бүр холбогдон, хяналт тавин ажиллаж, нэгтгэсэн тайланг Эрүүл мэндийн газарт хүргүүллээ.

Албаны 2021 оны 2-р улирлын тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн ангиллын мэдээ болон түүний шийдвэрлэлтийн мэдээг Монгол Улсын Сангийн Яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт  2021.07.06-ны өдрийн 126 тоот албан бичгээр, Баяр наадмын үеэр ажиллах хариуцлагатай жижүүр, Албаны даргын ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг томилсон тушаалыг Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-т 2021.07.06-ны өдрийн 125 тоот албан бичгээр, албаны 2021 оны эхний хагас жилийн тайланг Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-т 2021.07.06-ны өдрийн 127 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойн баярыг тохиолдуулан албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн 2 ахмад настан, 1 төрийн албан хаагчийг ойн медалиар шагнасныг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гардуулж өглөө

             

    Мөн албаны ахлах мэргэжилтэн СХШУБ О.Болормаа “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, нягтлан бодогч С.Цэрмаа, Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Эрдэнэсувд нар “Орхон аймгийн Засаг даргын жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

                 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА