info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 8 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны

8 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

  Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Аймгийн Оюу цэцэрлэг, 20-р цэцэрлэг, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сан, Сум дундын ойн ангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн 20-р цэцэрлэг, Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Лаборатори 8-р сургууль, Оюу цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүллээ.

Мөн Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2021 оны 2 дугаар улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийхээр ажиллаж байна.

 Албаны 2022 оны төсвийн төслийг Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст 2021.08.11-ний өдрийн 136 тоот албан бичгээр хүргүүллээ.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021.01.27-ны 3/215 тоот албан бичгийн дагуу Аймгийн Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн тайлан дүгнэлтийг 2021.08.11-ний өдрийн 138 тоот албан бичигт хавсарган  тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хүргүүллээ.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА