info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 9 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны

9 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

  Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Аймгийн 20-р сургууль, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сан, Жаргалант Сум хөгжүүлэх сан, Соёлын 8 байгууллага, 3-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ны 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн Гэр бүлийн ордон, Баян-Өндөр сум ЗДТГ, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сан, Соёлын 8 байгууллага, 20-р цэцэрлэг, 20-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүллээ.

Мөн Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2021 оны 2 дугаар улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэн Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт, Аймгийн Засаг дарга С.Батжаргалд, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалд, Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалд, Аймгийн ЗДТГ-ын СТСХ-т, Аймгийн Засаг даргын төсвийн багц дахь боловсрол, соёлын байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2021 оны 2 дугаар улирлын дотоод аудитын нэгдсэн дүнг Аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт, тус тус хүргүүлэн ажиллалаа.

Албанд ирсэн санал, өргөдөл гомдлын 2021 оны 3-р улирлын тайланг Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-т албаны 2021.09.17-ны өдрийн №160 тоот албан бичгээр хүргүүллээ.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА