info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 10 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

         Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Үйлсбадрах, Анхны-Оч, Мөнхийн гэгээ, Учралтбаяр, Мөнхсүндрэл, Нийцэл, Энхжин мандирваа, Мэндцэцэн зэрэг 8 Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалт, Аймгийн Биеийн тамирын спортын газар, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн Сум дундын ойн анги, 3-р цэцэрлэг, Жаргалант сумын Сум хөгжүүлэх сан, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, 4-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүллээ.

Мөн Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2021 оны 3 дугаар улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийхээр ажиллаж байна.