info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 12 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

        Засаг даргын нөөц сан, Орон нутгийн өмчийн газар, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, “Эрдэнэт-Ус ДТС”ОНӨХК, Их шүтээн цогцолбор ОНӨААТҮГ, 16-р сургууль, 21-р цэцэрлэг, 8-р цэцэрлэг, хувийн хэвшлийн 7 цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүлэн ажиллалаа.

Аймгийн 2021 оны жилийн эцсийн тайлан гарахтай холбогдуулан албаны хэмжээнд мөрдөгдөж байгаа УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэр, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавар, аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр, МУ-ын Ерөнхийлөгчтэй аймгийн Засаг даргын байгуулсан батламжийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт, аймагт хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрүүдийн  хэрэгжилт, аймгийн Засаг даргын шуурхайн үүрэг даалгаврын  хэрэгжилт, аймгийн Засаг даргатай байгуулсан 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг тус тус аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст дотоод мэйлээр болон албан бичгээр хүргүүллээ.  Мөн албанд ирсэн санал, өргөдөл гомдлын 4-р улирлын тайланг гарган аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2021.12.15ы өдрийн 232 тоот албан бичгээр хүргүүллээ.

Эрдэнэт хотын 45 жилийн ой, Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан сайн үйлсийн аяны  хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянцагаан багийн  анхдагч, илгээлтийн эзэн 2 ахмад настанд хүндэтгэл үзүүлж, эрүүл мэндийн амин дэм витамины багц болон 100.0 мянган төгрөгийн  мөнгөн тусламж үзүүллээ.

Албаны дарга албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд сайн ажилласан албан хаагчдаа урамшууллаа. Мөн байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу хамт олноо манлайлж, үр дүнтэй ажилласан Дотоод аудитор С.Идэрмөнхийг “Байгууллагын аврага” ажилтнаар шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

     Албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүгнүүллээ.

Албаны даргын 2021.12.28-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Шинэ жилийн баяр буюу 2021 оны 12 дугаар сарын 30,31-ний өдрүүд, 2022 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Хариуцлагатай жижүүр томилон ажиллалаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА