info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны 02 дугаар сарын мэдээ

   Аймгийн “Үйлсбадрах”, Өрхийн эрүүл мэндийн төв, “Нийцэл” Өрхийн эрүүл мэндийн төв, 6 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг гүйцэтгэн, шалгалтын тайлан танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Аймгийн Засаг даргын баталсан 2022.02.15-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар Сууц өмчлөгчдийн холбооны Орхон салбар зөвлөл, Болор-17 СӨХ, Дэнж СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүлэн ажилласан.

Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу аймгийн 4-р сургууль,        9-р цэцэрлэг, Мэндцэцэн ӨЭМТ-ийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг, Сангийн сайдын 2022.02.14-ны өдрийн СХШХ/01 дугаартай нэгдсэн удирдамжийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.