info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ, САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДОТООД АУДИТААР ИЛЭРЧ БУЙ НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ

 Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас улсын болон орон нутгийн төсөвт байгууллага, ОНӨХК, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдлага, нягтлан бодогч, дотоод хяналт хариуцсан ажилтан, Шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээлэл байршуулах эрх бүхий албан хаагчдад  зориулсан Шилэн дансны тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, хууль эрхзүйн мэдээллээр хангах цахим сургалтыг  2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ZOOM программаар зохион байгуулж, 70 байгууллагын  91 албан хаагчдыг хамрууллаа.

Сургалтыг Ахлах мэргэжилтэн-СХШУБайцаагч О.Болормаа, СХШУБайцаагч Ц.Тэгшжаргал, Л.Булганцэцэг, Дотоод аудитор Б.Алтаншагай нар хамтран дараах чиглэлээр зохион байгуулав. Үүнд:

  • Шилэн дансны тухай хууль, “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын хэрэгжилт, системд мэдээлэл байршуулах, улирлын тайлан илгээх аргачлал
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдал, арга зүйн зөвлөгөө
  • Санхүүгийн хяналт шалгалт болон дотоод аудитаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх  зөвлөмж
  • Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, арга зүйн зөвлөгөө
  • Асуулт, хариулт