info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 03 дугаар сард гүйцэтгэсэн ажлын товч мэдээ

  Аймгийн “Анхны Оч” Өрхийн эрүүл мэндийн төв, “Мөнхийн гэгээ” Өрхийн эрүүл мэндийн төв, “Мөнхсүндрэл” Өрхийн эрүүл мэндийн төв, “Мэндцэцэн” Өрхийн эрүүл мэндийн төв, 4 дүгээр сургууль, 17 дугаар сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг гүйцэтгэн, шалгалтын тайлан танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Мөн Сангийн сайдын 2022.02.14-ны өдрийн СХШХ/01 дугаартай нэгдсэн удирдамжийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэн, шалгалтын танилцуулгыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Боловсролын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус хүргүүлэн ажиллалаа.

Албанд ирүүлсэн Санал, өргөдөл гомдлын 2022 оны 1-р улирлын тайланг Аймгийн ЗДТГазрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2021 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын нэгдсэн тайланг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн  хэлтэст тус тус хүргүүллээ.

Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хотын захирагчийн алба, аймгийн 17-р сургууль, 16-р цэцэрлэг, Музей, Учралтбаяр ӨЭМТ, Энхжихмандариваа ӨЭМТ-ийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Мөн аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2022 оны 1 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэж байна.

Аймгийн Засаг даргын 2022.03.16-ны өдрийн Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах тухай захирамжийн хүрээнд 3 сарын 24-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор “Найрамдал” өндөрлөгт түр цугларах  дадлага ажилд нийт албан хаагчид идэвхтэй хамрагдлаа. 

Мөн 2022.03.08-ны өдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Амарын талбайд зохион байгуулагдсан Шугаман бүжгийн өдөрлөгт оролцон “флаш моб “ бүжиг бүжиглэж сурлаа.

Албаны  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 43.2, 44 дүгээр зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн  аймгийн “Анхны оч” ӨЭМТөвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулан ажиллаж дараахь шинжилгээ болон үзлэгт хамрагдан шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авч ажиллалаа.

Албанаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын болон орон нутгийн төсөвт байгууллага, ОНӨХК, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдлага, нягтлан бодогч, дотоод хяналт хариуцсан ажилтан, Шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээлэл байршуулах эрх бүхий албан хаагчдад  зориулсан Шилэн дансны тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдээллээр хангах цахим сургалтыг  ZOOM п рограммаар зохион байгууллаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА