info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны 07,08 дугаар сарын мэдээ

    Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу аймгийн ЗДТГ-ын Автозамын сан, Хот тохижуулах газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Номын төв, 18-р цэцэрлэгийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг, Хотын захирагчийн албаны 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэн, шалгалтын тайлан, танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, 27-р цэцэрлэгийн 2021 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг гүйцэтгэхээр ажиллаж байна.