info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 30-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ:

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Хот тохижуулах газар, “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ”ОНӨХК, 16-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 7- 20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.  

Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ, Хөх Монгол цогцолбор ОНӨААТҮГ, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ, аймгийн 3-р сургууль, аймгийн 4-р цэцэрлэг, 21-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад тайланг хүргүүлж ажиллаа.

Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний биелэлтийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2018.11.13-ны өдрийн 205 тоот албан бичгээр, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст 2018.11.02-ны өдрийн 197 тоот албан бичгээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан зохион байгуулсан сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайланг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст 2018.11.19-ны өдрийн 209 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллаа. Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2018 оны 3-р улирлын байдлаар хийсэн дотоод аудитын тайланг  Sankhuu_audit_or@yahoo.com цахим хаягаас Сангийн яамны Sankhuu_audit_mof@yahoo.com цахим хаягаар хүргүүлэн ажиллаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэн Л.Хишигжаргалантын ирүүлсэн аймгийн 4-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж гүйцэтгэн өргөдлийн хариуг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 2018.11.21-ны өдрийн 213 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллаа.

Манай байгууллага нь аймгийн Засаг даргын 2014 оны А/612 тоот захирамжаар байгууллагын дүрэм, бүтэц орон тоо батлагдан Санхүүгийн хяналт, аудитын алба нэртэйгээр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон байгуулагдсан. Санхүүгийн хяналт, аудитын алба үүсэн байгуулагдсантай холбогдуулан “Нээлттэй хаалганы өдөр”-ыг 11 сар 05-ны өдөр байгууллага дээрээ зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрөөр орон нутгийн төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарт төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 29 дугаар тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын талаар нээлттэйгээр зөвлөгөө, зөвлөмж, мэдээллийг өгч ажиллаа.

 

Манай алба нь Цагаанчулуут багийн хамтын ажиллагааны хүрээнд тус багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаанд үндэслэн Цагаанчулуут багийн 19-9 тоотод оршин суугч Г.Цэрэннадмидын гэр бүлийг сонгон хандив тусламж үзүүллээ. Өрхийн эзэн Г.Цэрэннадмид болон түүний эхнэр Б.Оюун нар нь хэл яриа, сонсголын 100 хувийн  бэрхшээлтэй  бөгөөд гурван хүүхдийн хамт амьдардаг. Тус гэр бүлд Албаны дарга болон албан хаагчид гарын бэлэг,  хандив тусламж үзүүллээ.

 

 

Багтай хамтран ажиллах гэрээнд заасан төлөвлөгөөний дагуу “Нэг иргэн, нэг блок” аяны хүрээнд албаны дарга болон 7 албан хаагч нийт 50,0 төгрөг цуглуулан Цагаанчулуут багийн зохион байгуулагч Д.Нандин-Эрдэнэд хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ.

Мөн тус багийн 27а -8 тоотод оршин суугч 21 настай ганц бие, харж хандах үр хүүхэдгүй айлын хашаанд гэрээ барьж  амьдардаг өндөр настанд албаны дарга болон албан хаагчид хүндэтгэл үзүүлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн гарын бэлэг гардууллаа.

 

Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас ирсэн төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх сорилын шалгалтад хамрагдлаа. Тус сорил “Төрийн албаны тухай хууль” (шинэчилсэн найруулга) болон компьютерийн чиглэлээр авагдсан бөгөөд манай албаны Дарга болон 6 албан хаагч хамрагдаж амжилттай үр дүн үзүүллээ.

2018 оны 11 сарын 07-ны өдөр байгууллагын нийт албан хаагчдад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай”хуулиар ахлах мэргэжилтэн СХШУБайцаагч Б.Баасансүрэн сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, үүрэг, хариуцлагын талаар, мөн Орхон аймгийн хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн судалгааг хамруулж ерөнхий ойлголт мэдээлэл  хүргэлээ.

 

Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь Тагнуулын хэлтсийн мэргэжилтэн Төрийн болон албаны нууцын тухай хууль болон нууцын ажилтаны тухай сургалт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг даргын Тамгын газрын ажлын кабинетад зохион байгуулагдлаа. Тус сургалтад Санхүүгийн хяналт, аудитын албанаас Дарга болон 6 албан хаагч, Статистикийн хэлтсийн Дарга болон 8 албан хаагч нийт 14 албан хаагч хамрагдлаа 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА