Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Сайзмаа, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнтэй 2020-2024 онд хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2016-2020 онд "Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Цагаанчулуут багтай хамтран ажилласан. Үүнд:
· Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан Цагаанчулуут багийн ажлын албаны хамт олонтой "Хүний хөгжил" сэдэвт сургалт, уулзалт мөн "Эерэг хандлага багийн амжилт" сэдэвтэй уулзалт зохион байгуулж мэргэжлийн багшаас лекц,
· Сар шинийн баяр бүрээр тус багийн харж хандах үр хүүхэдгүй 3 өндөр настанд хүндэтгэл үзүүлэн сар шинийн идээ, гарын бэлэг,
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хэл яриа, сонсголын 100% бэрхшээлтэй 7 гэр бүлд хандив тусламж,
· Тус багийн ажлын албанаас зохион байгуулсан "1 иргэн - 1 тоосго" аяныг дэмжинхамтран оролцож, албан хаагчдын сайн дурын мөнгөн хандивыг 2 удаа хандивлаж хамтран ажилласан байна.