sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны бүтэц орон тоо

    Чиг үүрэг

    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, албаны хэмжээний бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийж, хараат бус, бодитой дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг албаны дүрмээр хүлээн ажиллаж байна.

 

Бүтэц, орон тоо

  Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/28 дүгээр захирамжаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны бүтэц орон тоо Төрийн захиргаа-8, Төрийн үйлчилгээ-2 нийт 10 албан хаагчидтай батлагдсан.