sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах, байгууллагын дотоод хяналтын нэгжийг үр дүнтэй ажиллуулах нь сургалтыг зохион байгууллаа.

 

Албаны 2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд 10:00-12:00 цагийн хооронд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах, байгууллагын дотоод хяналтын нэгжийг үр дүнтэй ажиллуулах нь сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтанд Аймгийн Засаг Даргын төсвийн багцад хамаарах сургууль, цэцэрлэг, орон нутгийн байгууллагууд, орон нутгийн өмчит хувьцаат компани зэрэг 74 байгууллагын шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулагч админ эрхтэй 15 албан хаагч, мэдээлэл оруулагч хэрэглэгчийн эрхтэй 60 нягтлан бодогч, байгууллагын дотоод хяналт хариуцсан 47 албан хаагч нийт 122 албан хаагч тус сургалтанд хамрагдлаа.