info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл

       Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Орхон аймгийн авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан бодлого зорилтын хүрээнд 2021 онд 7 зорилт 13 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, Авилгын эсрэг хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу төлөвлөгөөний биелэлт, холбогдох  тайлан мэдээг тухай бүр нь гаргаж тогтоосон хуулийн  хугацаанд  хүргүүлсэн.

2020-2021 оны байдлаар авилга, албан тушаал,  хувийн ашиг сонирхлын, зөрчлийн хэрэгтэй холбогдсон албан хаагч байхгүй байна. Албаны ЭБАТ болон албан хаагчдыг АТГ-аас зохион байгуулсан сургалтанд тухай бүр нь хамруулж, мэдээ мэдээллээр хангаж ажилласан.

 Мэдүүлэг  гаргах эрх бүхий албан хаагчдын ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд бүрэн гаргуулахад байгууллагын удирдлагын зүгээс тогтмол  хяналт тавьж ажиллалаа.