2022-07-01 | 338
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус сумын 17 багийн ажлын албаны албан хаагчдад Шилэн дансны тухай хуулийг сурталчлах, цахим хуудсанд иргэд хандалт хийх аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Шилэн дансны нэгдсэн цахим системд иргэд олон нийт нэвтрэх аргачлал, шаардлагатай мэдээллээ олж авах, татан авч ашиглах талаарх арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн. Багийн ажлын албаны албан хаагчдыг сургалтаар олж авсан мэдээ мэдээллээ багийн иргэдэд хүргэж ажиллахыг зөвлөлөө.