sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Шилэн дансны тухай хуулийн 2021-2022 оны хэрэгжилтийн дүнгийн хурал, сургалтын тайлан

    Орхон аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн ГБХЗХГ-ын хурлын танхимд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын 2021, 2022 оны нэгдсэн дүнгийн хурал, “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь“ сэдэвт сургалтыг хамтран зохион байгуулж,  сургалтад  аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар  оролцлоо.Энэ удаагийн сургалтад аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах улсын болон орон нутгийн төсөвт байгууллага, ОНӨХК, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд зэрэг 84 байгууллагын удирдлага, нягтлан бодогч нийт 149  мэдээлэл оруулагчид  хамрагдаж, сургалт мэдээлэл авлаа.