sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны 10 дугаар сарын мэдээ

   Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дэгдээхэй цэцэрлэгийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэн, шалгалтын тайлан, танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

      Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын Газрын “Эрдэнэт сан”, “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг ажлын 14-20 хоногт гүйцэтгэхээр ажиллаж байна.

   Мөн Сангийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СХШХ/06 дугаартай “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 тогтоолоор айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид цахилгаан, дулаан, уур усны үнийн хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн хөнгөлөлт, чөлөөлөлт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн тооцоог шалгах нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-уудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалт гүйцэтгэж байна.