info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 02 дугаар сард гүйцэтгэсэн ажлын товч мэдээ

 

 САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ

 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

                                                                                             

        Баян-Өндөр сумын  Орон нутгийн хөгжлийн сан, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГазар, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргаа УТҮГазрын санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэн, шалгалтын тайлан, танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

        Баян-Өндөр сумын Хоршоо хөгжүүлэх сан, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, 4-р сургууль, 14-р сургууль, 28-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 14-20 хоногт гүйцэтгэхээр ажиллаж байна.

       Албаны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гарган аймгийн ЗДТГ-н Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүллээ.

             Мөн аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын 2022 оны нэгдсэн тайланг Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын СТСХ, Жаргалант сумын Засаг даргад, аймгийн Засаг даргын төсвийн багц дахь боловсролын байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын дүнг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт, соёл, урлагийн байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2022 оны дотоод аудитын нэгдсэн дүнг аймгийн Соёл, урлагийн газарт тус тус хүргүүлэн ажиллалаа.

             Албан хаагчид дараах сургалтуудад хамрагдлаа. Үүнд:

·         Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг ” чадавх бэхжүүлэх сургалтад албаны дарга

·         Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг 7:4:10 “Авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, албан тушаалтны 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргах тухай” цахим /вебинар/ сургалтад ахлах мэргэжилтэн

·         Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг 7:4:10 “Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин” цахим /вебинар/ сургалтад албаны ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

·         “Үндэсний бичиг”-ийн 30 багц цагийн Пүрэв гаригийн хичээлд бүх албан  хаагчид 

·          “ТАЦНСистемээр цалин тооцоолоход дэмжлэг үзүүлэх” ZOOM сургалтад нягтлан бодогч нар тус тус хамрагдлаа.