sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, шалгалт дотоод аудитын 02 дугаар сарын мэдээ

         Баян-Өндөр сумын  Орон нутгийн хөгжлийн сан, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГазар, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргаа УТҮГазрын санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэн, шалгалтын тайлан, танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. 

         Мөн аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын 2022 оны нэгдсэн тайланг Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын СТСХ, Жаргалант сумын Засаг даргад, аймгийн Засаг даргын төсвийн багц дахь боловсролын байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын дүнг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт, соёл, урлагийн байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2022 оны дотоод аудитын нэгдсэн дүнг аймгийн Соёл, урлагийн газарт тус тус хүргүүлэн ажиллалаа.