sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /Гүйцэтгэх албан тушаал/

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. 
    Үүнд:
1. Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд Хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
2. Орхон аймгийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагч
3. Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Зорилтот бүлгийн залуучууд, сургалт хариуцсан мэргэжилтэн

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхоос үзнэ үү...