info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдсэн дотоод аудитын нэгдсэн танилцуулга

     Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу аймгийн хэмжэээний 8 өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны төсөв, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудитыг 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэлээ.

      Дотоод аудитаар ӨЭМТ-ийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон засаглалын удирдлага, эрсдлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагааг хамруулан аудит хийн, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

     2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, нягтлан бодогч нарт дотоод аудитаар илэрсэн асуудлыг танилцуулж,  цаашид  төсвийг зүй зохистой  төлөвлөж, хэмнэлттэй  зарцуулах талаар албаны дарга, СХШУАБ Д.Сайзмаа болон аудитын баг мэдээлэл хийлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдсэн дотоод аудитын  нэгдсэн танилцуулгаӨрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдсэн дотоод аудитын  нэгдсэн танилцуулга