sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 6-р сард хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ

2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

                       

      Хотын захирагчийн алба, Хотын захирагчийн албаны “Болзошгүй аваарын зардал”, Их шүтээн цогцолбор ОНӨААТҮГ, Бялзуухай цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-20 өдөрт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

      “Эрдэнэт ус ДТС”ОНӨХК, Жаргалант сумын хоршоо хөгжүүлэх сан, 5-р сургууль, 10-р, 21-р цэцэрлэг,  санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэн, шалгалтын тайлан, танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

            Мөн Сангийн сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны тогтоолоор өгсөн зөвлөмжийн биелэлтийг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, албанд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн тайланг 2023 оны эхний хагас жилийн  байдлаар ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, албаны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, хэвлэмэл хуудасны зарцуулалтын тайланг Архивын тасагт тус тус хүргүүлэн ажиллалаа.

            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр зөвлөгөөнд албаны дарга Д.Сайзмаа “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”-н тайланг танилцууллаа.

 

             Дараах сургалт, арга хэмжээнд хамрагдлаа. Үүнд:

  • Аймгийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4/448 дугаар “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв байгуулах тухай” захирамжаар Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтын удирдлагын төвд албаны дарга, 2 албан хаагч оролцлоо.
  • Улс орон даяар 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт Гамшгийн зарлан дуудах дохиогоор ажиллах дадлага сургуульд ажлын байран дээрх аюулгүй байдлыг сахин эрүүл мэнд, амь насаа хамгаалан, аврах гарцын схемийн дагуу албаны 6  албан хаагч “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ”, "ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, НЭГНЭЭ ТҮЛХЭХГҮЙ” гэсэн дүрмийг баримтлан гадагш гаран цугларах цэгт богино хугацаанд цугларан идавхитэй оролцлоо.

 

 

  • ХГБХГ-н мэргэжилтэн “Авлигын талаарх ойлголт, хор нөлөө, хууль эрх зүйн асуудлууд болон ХАСХОМ гаргах нь” сэдэвт сургалтад нийт албан хаагчид хамрагдлаа.

 

  • Албаны ХАБ хариуцсан мэргэжилтэний зохион байгуулсан “Зүрх судасны өвчний  эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтад албан хаагчид бүрэн хамрагдлаа.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх төсөл”, КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Сонгуулийн ерөнхий хороо, ЗГХАгентлаг ХГБЗХГ, аймгийн ЗДТГ, Сонгогчдын боловсрол төв хамтран “Оролцоно, Төлөөлнө” сэдэвт өдөрлөгт 2 албан хаагч хамрагдсан.
  • Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг 7:4:10 НҮБ-ын "Төрийн албан хаагчийн өдөр-2023"-арга зүйн цахим сургалтад албан хаагчид 100% ирцтэй оролцож судалгаанд хамрагдлаа.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА