sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

"ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ, НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМД МЭДЭЭЛЭЛ БАЙРШУУЛАХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2023 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай хамтран Шилэн дансны цахим системд мэдээлэл байршуулах чиг үүрэг бүхий Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагууд, Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш бараа, ажил үйлчилгээ нийлүүлж буй ААНБайгууллагууд, Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, нягтлан бодогч, мэдээлэл оруулагч нарт "ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ, НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМД МЭДЭЭЛЭЛ БАЙРШУУЛАХ АРГА ЗҮЙ" сэдвийн хүрээнд танхимын сургалтыг зохион байгуулж, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн С.Энхтүвшин, Ж.Лхагвасүрэн нар " Санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа нийтлэг алдаа, анхаарах асуудлууд", "ААНБ-ууд И-баланс цахим санхүүгийн тайлангийн шинэ системд хэрхэн бүртгүүлэх тухай" сэдвээр, Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас "Гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалт болон хэрэглээнд анхаарах асуудал" сэдвээр гэрээний мэргэжилтэн Б.Насанжаргал нар бэлтгэсэн мэдээллээ танилцууллаа.

Сургалтаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 2022 оны жилийн эцэс, 2023 оны 1, 2 дугаар улирлын дотоод аудитын нэгдсэн дүнг танилцуулж, 2023 оны 3, 4 дүгээр улирлын шилэн дансны мэдээлэл байршуулалтыг сайжруулах талаар арга зүйн зөвөлгөөг өгч ажиллалаа. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд мэдээлэл оруулагч, нягтлан бодогч нарт гарын авлага, календарьчилсан төлөвлөгөөг боловсруулан сургалтын багц материалыг тараалаа. Мөн аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй "Соёлыг түгээе" аяны хүрээнд харилцааны доктор Ph.D Н.Алтанцоож багштай хамтран сургалтад хамрагдсан нийт албан хаагчдад "Амьдрал бол харилцаа" сэдвээр сонирхолтой лекц уншууллаа.