sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АУДИТОР, САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ-2023” боллоо.

Сангийн яам Төсвийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдад зориулсан сургалтыг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэхэд чиглэсэн олон чухал илтгэлээс гадна төрийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой “Дотоод аудитын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх талаарх илтгэл, танилцуулгууд хийгдсэн.

Сургалтад яам, аймаг, нийслэл, дүүрэг, Сангийн яамны харьяа агентлаг болох Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын Дотоод аудитын нэгжийн 400 гаруй аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар амжилттай оролцлоо.