Мэндчилгээ
Манай байгууллагын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад стандартад нийцсэн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг газрын дүрмээр хүлээн ажилладаг.
Та цахим хуудсанд хандсанаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, цаг үеийн олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах, мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх, сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдах боломжтой.
Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД
АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Д.САЙЗМАА
Видео
Сүүлд нэмэгдсэн мэдээ
-
"Шилэн дансны тухай хууль, Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын хэрэгжилтийг сайжруулах" сэдэвт сургалтад 82 байгууллагын 215 албан хаагч хамрагдлаа.
-
Төлөвлөгөөт сургалт 2025.10.23
-
Авлигын хор, хөнөөл, шалтгаан
-
Авлигын талаарх ойлголт
-
“Залуучуудын сарын аян”-ы хүрээнд Н.Алтанцоож багшаас “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалтад бүх албан хаагчид хамрагдлаа.
