sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

"Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн дүн, Нэгдсэн системд мэдээлэл байршуулах арга зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

          Байгууллагын 2024 оны сургалтын төлөвлөгөөний дагуу “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн дүн, нэгдсэн системд мэдээлэл байршуулах арга зүй” сэдэвт эхний хагас жилийн сургалтыг аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын нягтлан бодогч, мэдээлэл оруулагч нарт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  цахимаар зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Орон нутгийн өмчит төсөвт байгууллага,Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит хувьцаат компани, Орон нутгийн тусгай сан, аймаг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудын 50 нягтлан бодогч, мэдээлэл оруулагч хамрагдлаа. Сургалтын талаар мэдээллийг орон нутгийн Тусгал телевизээр иргэд олон нийтэд мэдээлж ажиллалаа.