info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

"Чанарын форум-2024" арга хэмжээнд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн тухай сайн туршлагаа хуваалцлаа.

           2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт "Чанарын форум-2024" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

       Тус арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт, хэмжил зүйн газрын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбат, Монсертф ХХК-ийн захирал Г.Билгүүн, Ворлд стандарт консалтинг ХХК-ийн захирал Д.Цэрэнжав болон Орхон, Булган, Хөвсгөл аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 400 гаруй албан хаагч оролцов.

        Форумд Орхон аймгийн 13 төрийн байгууллага төрийн үйлчилгээг чанартай хүргэх, ажлын бүтээмжээ дээшлүүлэх зорилгоор Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 Олон улсын стандарт, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 Олон улсын стандарт, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001: 2013, Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2016 Олон улсын стандартыг нэвтрүүлсэн тухай туршлага, мэдээллээ солилцон олон сонирхолтой илтгэл танилцууллаа.

       Энэ өдөр албаны дарга Д.Сайзмаа төрийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тухай сайн туршлагаа хуваалцан Монгол улсын Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолд нийцүүлэн салбарын болон Төрийн захиргааны байгууллагуудаа манлайлан анх удаа Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2016 Олон улсын стандартыг сонгон нэвтрүүлсэн тухай илтгэлээ танилцуулж, "Зорилгодоо хүрэх хамгийн дөт зам бол стандарт юм" гэдгийг онцлон тэмдэглэлээ.