sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

      Тус алба нь аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар “Дотоод аудитын алба” нэртэйгээр нэг хүний орон тоотой анх байгуулагдсан. Аймгийн Дотоод аудитын албаны анхны дарга, аудитороор Ц.Нармандах ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын Дотоод аудитын албыг, МХЕГ, Санхүүгийн хяналт шалгалтын газартай нэгтгэн Сангийн Яам, Аймаг, Нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад шилжүүлсэн шийдвэр гарсантай холбоотойгоор Аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны А/587 дугаар захирамжаар аймгийн Дотоод аудитын албыг Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба гэж өөрчлөн байгуулсан.

  • Албаны даргаар Аймгийн Засаг даргын 2015 оны Б/04 дүгээр захирамжаар Ц.Алтанхуяг томилогдон ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаар захирамжаар албан үүргээсээ чөлөөлөгдсөн.
  • Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Албаны даргаар Д.Сайзмааг томилсон.

      Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор Аймгийн "Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба" болж, байгууллагын нэршил өөрчлөгдсөн.

      Байгууллагын нэршил өөрчлөгдсөнтэй  холбоотойгоор албаны дүрэм, бүтэц, орон тоог Аймгийн Засаг даргын 2014 оны А/612 дугаар захирамжаар баталсан бөгөөд албаны дарга, улсын ахлах байцаагч-1, албаны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч-1, СХШУБайцаагч-4, аудитор-1, хуулийн зөвлөх, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн-1, нарийн бичгийн дарга, нярав-1, гэрээт ня-бо-1 гэсэн нийт 9,5 орон тоотой бөгөөд аймгийн ИТХ-аас баталсан төсвийн хязгаарын дагуу 8 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.

      Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/28 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц орон тоог Төрийн захиргаа-8, Төрийн үйлчилгээ-2 болгон өөрчилсөн. Нийт 10 орон тоотойгоор ажиллаж байна.     

Байгууллага нь “АЛБАНЫ ДҮРЭМ”-ээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүү, үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийж, хараат бус бодитой дүгнэлт гарган засаглалын эрсдэлийг бууруулах, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиг үүргийг хариуцан ажилладаг ба манай байгууллага нь сүүлийн 5 жилд 267 байгууллагад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэн, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн актаар орон нутгийн төсөвт 192 сая төгрөгийг төвлөрүүлж, албан шаардлага болон зөвлөмжөөр 8.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, эрсдлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг хүргүүлж, биелэлтийг тооцон ажилласан.

Сүүлийн 5 жилийн хамт олны ажлын үр дүн, амжилтуудаас дурдвал:

  • 2018 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал;
  • 2019 онд Монгол Улсын Сангийн Яамны Эрсдлийн удирдлагын газраас зохион байгуулсан “Улсын салбарын дотоод аудитын гарын авлага” шинэчлэх ажилд 21 аймаг, нэгж албадыг манлайлан оролцож яамны талархал;
  • 2020 онд Орхон аймгийн төрийн байгууллагуудад Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 Олон улсын стандарт нэвтрүүлэх, цахим систем, төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг цахимжуулах, шат дамжлагыг бууруулан хүнд суртлыг арилгах талаар үр дүнтэй ажил зохион байгуулж, аймгийн Засаг даргын батламж  мөнгөн шагнал.

      Албаны албан хаагчид ажлын үр дүн, амжилтаа үнэлүүлэн Төрийн дээд шагнал  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-1, “Алтан гадас” одонтой-3, МУЗГ-ын “Санхүү-банкны тэргүүний ажилтан”-3, “Монгол Улсын Сангийн Яамны жуух бичиг”-ээр 3 албан хаагч тус тус шагнагдсан байна.

      Монгол улсын Засгийн газрын 265 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 Олон улсын стандарт”-ыг  2021 оноос, ISO 37001:2016 Олон Улсын стандартыг  2023 оноос эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн.

Албаны алсын хараа: 2030 он гэхэд Олон Улсын дотоод аудитын тогтолцоог төлөвшүүлж, эрсдэлээс ангид стандарт хэрэгжүүлэгч байгууллага болно.    

Эрхэм зорилго: Улс орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад стандартад нийцсэн аудитыг гүйцэтгэж, хараат бус дүгнэлт гарган засаглалын эрсдэлийг бууруулж, хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино.

Үнэт зүйл: Мэргэшсэн чадварлаг хүний нөөцөөр харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.Үндсэн чиг үүрэг Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг албаны дүрмээр хүлээн ажилладаг.