sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны "Авлигын эсрэг менежментийн тогтолцооны 37001:2016 Олон улсын стандарт"-ын бодлого

            Албаны авлигын эсрэг менежментийн тогтолцооны 37001:2016 Олон улсын стандартын бодлого, зорилго, зорилт

Бодлого: "Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, холбогдон гарсан тогтоол, шийдвэрийг сахин биелүүлж, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэн сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг ойлгож, удирдлага, хяналтын тогтолцоог оновчтой зохион байгуулж, ёс зүйтэй хамтын ажиллагааг эрхэмлэнэ.

Зорилго: Төрийн хяналтын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан хаагч бүр төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, төрийн бодлого, шийдвэрийг чанд мөрдөн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ил тод байдлыг ханган, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулж, харилцагч, олон нийтэд авлигын эсрэг соёлыг түгээн, авлига гарах шалтгаан нөхцөлийг арилган эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана.

Зорилт:

- Байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болохуйц авлигын аливаа хэлбэрийг үл тэвчин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх

-Авлигын эсрэг үйл ажиллагаанд албан хаагч, харилцагч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах ажиллагааг зохион байгуулах