Бид 2019 оноос Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн 2021 онд баталгаажуулалтын гэрчилгээ, 2022 оноос Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдан Бүгд Найрамдах Энэтхэг улсын TNV Certification PvT./ ТИ ЭН ВИ Сертификэйшн/ байгууллага баталгаажуулсан гэрчилгээг 2023 оны 12 дугаар сард Засгийн газрын ордны Нутгийн удирдлагын танхимд гардан авч "Нэгдсэн менежментийн тогтолцоо"-г хэрэгжүүлэгч байгууллага болсон. Төрийн захиргааны байгууллагуудаа болон салбар нэгжүүдээ манлайлан Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 Олон улсын стандартын хэрэгжүүлснээр авлигын эсрэг бодлого, зорилгоо тодорхойлон ажиллаж байна. Бидний авлигын эсрэг бодлого нь: Төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, холбогдон гарсан тогтоол, шийдвэрийг сахин биелүүлж, авлигын эсрэг менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэн сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг ойлгож, удирдлага, хяналтын тогтолцоог оновчтой зохион байгуулж, ёс зүйтэй хамтын ажиллагааг эрхэмлэнэ. Авлигын эрсдэлийг бууруулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, шалтгаан нөхцөлийг арилгах, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бэхжүүлж, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг ханган албан хаагчийн ёс зүй харилцаа, хандлагыг төлөвшүүлэх замаар харилцагчдын сэтгэл ханамжийн түвшинг тасралтгүй дээшлүүлэн ажиллаж байна.
Орхон аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь Авлигын эсрэг стандартын ногоон гэрлийг асааж байна.
Авлигын эсрэг нэгдэцгээе.