sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

"Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал" хойд бүсийн зөвлөгөөнд байгууллагын 3 албан хаагч оролцлоо.

#ХойдБүс #Зөвлөгөөн

"Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал" хойд бүсийн зөвлөгөөнд Байгууллагын дарга, Ахлах мэргэжилтэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.

Зөвлөгөөнийг Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулсан.

Төрийн албаны хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж түүний хэрэглээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг салбар уулзалт, хэлэлцүүлэгүүд эхний өдөр болсон. Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл, сорил, шийдэл", “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааны хэрэгжилт”, “Төрийн албаны шинэтгэл-ёс зүй” зэрэг илтгэл, панел хэлэлцүүлгүүд болж өндөрлөлөө.