info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Санхүүгийн хяналт, аудитын албаны он цагийн товчоо

2014

Үйл явдал

11 сарын 5

-       Аймгийн Дотоод аудитын албыг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба гэж өөрчлөн байгуулсан аймгийн Засаг даргын А/587 дугаар захирамж гарсан

-       Аймгийн Засаг даргын Б/22 дугаар захирамжаар тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алтанхуягийг томилсон.

11 сарын 5

-       МХГ-аас шилжин ажиллаж байгаа санхүүгийн хяналт шалгалтын 5 байцаагийн “Ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн томилох тухай” албаны даргын анхны тушаал гарсан.

11 сарын 6

-       Албаны ахлах мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Рэнчинхандын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албаны анхны албан тоотыг Авилгалтай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст явуулжээ.

11 сарын 7

-       Төрийн санд албаны 210051004 тоот харилцах  данс нээгдсэн.

11 сарын 19

-       Аймгийн Засаг даргын 2014 оны А/612 дугаар захирамжаар албаны дүрэм, бүтэц орон тоог батлагдсан

 

12-р сарын 12

-       Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалд  томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан

12-р сарын 15

-       Сангийн яамнаас зохион байгуулсан Шилэн дансны хуулийн талаарх сургалтад албаны 8 албан хаагч хамрагдсан байна.

2015 он

-        

2-р сарын 11

-       Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалд  томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдан шалгалтанд тэнцсэн 19 иргэнийг Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэлээ

2-р сарын 25

-       Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлөөс нэр дэвшсэн Ц.Алтанхуягийг албаны даргаар томилсон тухай аймгийн Засаг даргын Б/04 захирамж гарсан.

3-р сарын 4

-       Аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулав. Энэ онд 65 төсөвт байгууллага, тусгай сан, улсын үйлдвэрийн газруудад санхүүгийн хяналт, дотоод аудитын хяналт хэрэгжүүлэх ажил төлөвлөсөн.

3-р сарын 5

-       Албаны даргатай 2015 оны үр дүнгийг гэрээг нийт улсын байцаагч, албан хаагчид байгуулав.

3-р сарын 6

-       Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хамт олон тэмдэглэн өнгөрүүлэв.

3-р сарын 25

-       Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БСБ мебель ХХК-иас 10 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж хүлээн авсан.

4-р сарын 6

-       МХГ-аас тусгайрлан захиргааны III байрны 2 давхарын 211, 212 тоот өрөөнд шилжин орж өөрийн албан өрөө тасалгаатай болов.

4-р сарын 15

-       Аймгийн Засаг даргын төсвийн багцын  Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн Сангийн яаманд анх удаа хүргүүлэв.

5-р 14 өөс-16

-       Сангийн яамны удирдах ажилтны Х зөвөлгөөнд албаны дарга оролцов.

6-р сарын 12 -13

-       Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын спортын XIV тэмцээнд албаны 3 ажилтан оролцов.

6-р сарын 25-27

-       Аймгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Хөвсгөл далай”-н аялалд хамт олны төлөөлөл оролцов.

7-р сарын 16-24

-       Барилгын цэргийн 110-р ангитай гэрээ байгуулан  албаны өрөө тасалгааг 8.5 сая төгрөгийн өртөг бүхий урсгал засвар хийлгүүлэн тохижуулав.

7-р сарын 20

-       Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт чансаа ХХК-иас 20 сая төгрөгийн автомашин,  тоног төхөөрөмж хүлээн авсан.

11-р сарын 5

-       Алба байгуулагдсаны 1 жилийн ой тохиов.