info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

2019 ОНЫ 2-Р УЛИРЛЫН БАЙДЛААР ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦАД ХАМААРАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 07-р сарын 06-ны өдрийн №31/19 тоот удирдамжийн дагуу Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллагын 2019 оны 2 дугаар улирлын Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд цаг хугацаандаа мэдээлсэн байдал 96 хувьтай, иж бүрэн мэдээлэл байршуулсан байдал 99 хувьтай хэрэгжиж, аймгийн  дотоод аудитын нэгдсэн дүн 96 хувьтай дүгнэгдлээ. Дотоод аудитын шалгалтаар 7 байгууллага 80-89% тай дүгнэгдэж, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сан, 14-р сургууль, 20-р сургууль гэсэн байгууллагууд 69 %-аас доош дүгнэгдсэн тул гарсан зөрчлийг арилгуулахаар зөвлөмж, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа.

Санхүүгийн хяналт аудитын албаны үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөөний дагуу Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, цаашид хэрхэн сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөөг тогтмол өгч байгаа бөгөөд 2019.06.20 –2019.06.21-ний өдрүүдэд Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдэд сурталчилан таниулах, иргэдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хандах хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдэд сурталчилах, хандалт хийх аргачлал” сэдэвт сургалтыг Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутаг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулагч хэрэглэгчид болон нийт 25 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, иргэний төлөөлөл гэсэн нийт 84 албан хаагч, иргэдэд, 2 өдрийн сургалтыг зохион байгуулан мэдээлэл оруулагч болон админ хэрэглэгч, багийн албан хаагч нарт Шилэн дансны тухай хуулийн календарчилсан төлөвлөгөө, гарын авлага, иргэдэд шилэн дансны цахим хуудсанд хандалт хийх заавар бүхий гарын авлага, тараах материалаар хүргэж ажиллалаа.