info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Албаны авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл

    Албаны 2022 оны авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Орхон аймгийн авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, Албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан бодлого зорилтын хүрээнд боловсруулан биелэлтийг ханган ажиллаж байна.

   Албаны ЭБАТ нь Дотоод аудитор, СХШУБ нарын хяналт шалгалт гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл тайлбар, түүний шийдвэрлэлт, ХАСУМ, ХАСХОМ-ыг мэдүүлгийн программд тухай бүр нь бүртгэж хадгалан, баримтжуулах ажлыг хууль тогтоомж холбогдон гарсан журмын дагуу хэрэгжүүлэн, түүнд хяналт тавин ажиллаж байна. 2022 онд 7 албан хаагч ХАСХОМ шинэчлэн гаргаж, хуулийн хугацаанд мэдүүлж ажиллалаа.

Тайлант хугацаанд АТГ-аас зохион байгуулсан 2 удаагийн сургалтанд хамрагдаж, авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сургалт мэдээллийг өгч, тайлан мэдээг хүргүүлэн ажиллаж байна.

    Албаны хэмжээнд авилга, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон албан хаагч байхгүй байна.