sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны он цагийн товчоо

     Аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар тус албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Сайзмааг томилсон.

     Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/07дүгээр захирамжаар  Д.Сайзмааг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон.

      Албаны даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дүгээр тушаалаар Б.Баасансүрэнг албаны ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон.

      Аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр ТЭРГҮҮЛЖ өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

    2019 онд Монгол Улсын Сангийн Яамны Эрсдлийн удирдлагын газраас зохион байгуулсан  “Улсын салбарын дотоод аудитын гарын авлага” шинэчлэх ажилд бусад аймаг, нэгж албадыг манлайлан оролцож талархал хүртлээ. 

       2020 онд Орхон аймгийн төрийн байгууллагуудад Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 Олон улсын стандарт нэвтрүүлэх, цахим систем, төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг цахимжуулах, шат дамжлагыг бууруулан хүнд суртлыг арилгах талаар бодит ажил зохион байгуулж үр дүнд хүрч Аймгийн Засаг даргаас батламж, мөнгөн шагналаар шагнагдсан.2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар О.Болормааг албаны ахлах мэргэжилтэний албан тушаалд томилсон.

       2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр албаны 7 жилийн ой тохиов.