sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны 11 дүгээр сарын мэдээ

       Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн дагуу Засаг даргын Тамгын Газрын “Эрдэнэт сан”, “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Жаргалант сумын Орон нутаг хөгжүүлэх сан, 4-р цэцэрлэгийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт, Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын хэрэгжилтэд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 1а/5063 тоот албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын 2022.11.04-ны өдрийн А/755 дугаар захирамжийн дагуу Хөдөө аж ахуйн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020, 2021 оны үйл ажиллагаанд, мөн иргэний гаргасан өргөдлийн хүрээнд “Үйлсбадрах” Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд “Төлөвлөгөөт бус” хяналт шалгалтуудыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэн, шалгалтын тайлан, танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

   Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сан, Ерөнхий боловсролын 20-р сургууль, Баян-Өндөр сумын Соёлын төв, Аялгуу соёлын төв, Соёл спортын Хэмнэл төв, Баянцагаан соёлын төв, Эгшиглэн соёлын төв, Жаргалант сумын соёл мэдээллийн төв, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг ажлын 14-20 хоногт гүйцэтгэхээр ажиллаж байна.