Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах Монгол улсын Засгийн газрын тусгай сан-3, орон нутгийн төсвийн байгууллага-70, ОНӨХК-2, ОНӨААТҮГазар-5, ИТХ-2 нийт 82 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэлээ. Аудитаар байгууллагуудын цаг хугацаандаа мэдээлэл байршуулсан байдал 97.1 хувь, иж бүрэн, үнэн зөв мэдээлсэн байдал 95.3 хувь, Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн нэгдсэн дүн 93.8 хувьтай дүгнэгдлээ.
2023 оноос эхлэн Шилэн дансны цахим систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангууд нэг регистрийн дугаараар нэг цэсэнд мэдээллээ байршуулахаар шинэчлэлт хийгдсэн. Иймд Баян-Өндөр, Жаргалант сумдын Орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангуудын цэс нэгтгэгдсэн болно.
Мөн Соёлын яамны Санхүү, дотоод аудитын газраас аймгийн Соёл урлагийн газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийхээр болсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай албан бичгийг ирүүлсэн тул 2023 оноос эхлэн дотоод аудит хийгдэхгүй болно.